Драфтад орсон бол тоглолтоо дуусгана
Шалтгаангүйгээр драфтад орчихоод тоглоогүй бол 7 хоногийн BAN. Давтвал Discord серверээс хасна. Хүндэтгэх шалтгаантай бол урьдчилж хэлнэ. Драфт болсны дараа тоглолт цуцалбал 7 хоногийн timeout.
Discord-ын #rule сувагт хадгалагдсан албан ёсны дүрэм (2026-06-30) болон түүнийг тодруулсан мэдэгдлүүдийг нэг дор цэгцлэв. Зөрчилдвөл Discord дээрх хувилбар хүчинтэй.
Шалтгаангүйгээр драфтад орчихоод тоглоогүй бол 7 хоногийн BAN. Давтвал Discord серверээс хасна. Хүндэтгэх шалтгаантай бол урьдчилж хэлнэ. Драфт болсны дараа тоглолт цуцалбал 7 хоногийн timeout.
Тоглолт эхлэхээс өмнө FACEIT AC асаасан байна. Cheat, wallhack, tool ашигласан нь тогтоогдвол бүх сервер болон Discord-оос хугацаагүй BAN. Хүсвэл дэлгэцээ бүтнээр нь (entire screen share) заавал үзүүлнэ.
Хор оруулах, cheat зэргээс болж тоглолт цуцлагдвал асуудал үүсгэсэн баг ялагдсанд тооцогдож, шагнал нөгөө багт очно.
Админ бүх тоглогчийн хураамжийг хүлээж авсны дараа тоглолт эхэлнэ. Таньдаг гээд чөлөөлөхгүй. Төлөлгүй тоглосон бол 50%-иар тооцно. Хамгийн бага хураамж 11,500₮.
Тиерээ авалгүй драфтад орох боломжгүй. #tier-avah дээр ticket нээхэд админууд тохирох тиерийг олгоно. Тиерээ буруу мэдүүлбэл таныг батласан хүн ч хамт хариуцлага хүлээнэ.
Өөр булааны линк болон NOVACS булаанд хамааралгүй линк тавихгүй. Хамааралгүй зүйл бичвэл WARN.
Owner, admin-уудтай хэрэлдэж муудалцвал сануулга, давтвал BAN. Маргаантай асуудлыг ticket-ээр шийднэ.
“Утас унтарсан”, “мөнгө дутсан” гэсэн шалтгааныг хүлээж авахгүй. Хураамжаа бэлэн байгаа үедээ л драфтад орно.
Бусадтай хэрэлдэх, хараах, ёс зүйгүй хандах нь WARN, давтвал 7 хоногийн timeout. Team kill, team flash, санаатай саад хийх, bug ашиглах, spam, микрофоноор саад болох мөн хориотой.
Хэн нэгнээс хүчээр мөнгө шаардах, залилах, хуурч мөнгө авах, эд зүйл булаах үйлдэл хийхгүй. Зөрчвөл сануулга, kick эсвэл BAN.
Гурав дахь сануулга дээр Discord серверээс хугацаагүй BAN. WARN Discord дээр role хэлбэрээр харагдана.
Драфтын дараа тоглолт цуцлах, давтан toxic байх.
Драфтад орчихоод шалтгаангүй тоглоогүй.
Cheat, залилан. Бүх NOVACS сервер болон Discord-оос.
Нэг тоглогчид, нэг тоглолтод 11,500₮ (хагас) эсвэл 22,000₮ (бүтэн). Аль дүнгээр явахыг админ драфт зарлахдаа бичнэ. Төлөөгүй бол 50%-иар тооцно. Данс, гүйлгээний мэдээлэл зөвхөн Discord дээр.
Мэдэгдэл дэх дансны дугаар, утас, нууц үг автоматаар хасагдана. Эх хувилбарыг Discord дээрээс үзнэ.