Асуулт хариулт
Discord-ын #general болон ticket-үүдэд хамгийн олон давтагддаг асуултууд. Хариулт олдохгүй бол ticket нээгээрэй.
Булаа гэж юу вэ?
Тиерээр тэнцвэржүүлсэн 5v5 CS2 тоглолт. Тоглогч бүр хураамж төлж драфтад орно, админ хоёр багийг тиерээр нь тэнцүү хуваана, нэг map тоглоод ялсан баг шагналын санг хуваан авна.
Ур чадвар шийднэ: хэн ялахыг таамаглах, мөрий тавих зүйл булаанд байхгүй.
Хураамж хэд вэ?
Нэг тоглогчид 11,500₮ (хагас) эсвэл 22,000₮ (бүтэн). Аль дүнгээр явахыг админ драфт зарлахдаа бичнэ. Хагас хураамжтай тоглогчдыг хоёр багт хосоор тавьдаг тул шагналын сан тэнцүү байна.
“+spo” гэж бичвэл таны хураамжийг өөр тоглогч (sponsor) төлөхийг хүсэж байна гэсэн үг.
Тиер яаж авах вэ?
Discord дээр #tier-avah сувгийн товчийг дараад ticket нээнэ. FACEIT линк, Steam линк, холбогдох дугаар, таныг таньдаг тоглогчийн нэрийг бичнэ. Админ FACEIT elo-г үзээд тохирох тиерийн role өгнө.
Тиергүй бол #general, драфт, дансны сувгууд харагдахгүй.
Тиерээ өөрчлүүлж болох уу?
Болно. Админаас санал хураалт хүснэ: #tier-poll дээр таны нэрээр хоёр зэргэлдээ тиерийн хооронд 24 цагийн санал хураалт явагдаж, олонхийн саналаар тиер тогтоно. Тоглолтын үр дүнгээр админ шууд шийдэх тохиолдол ч бий.
NOVA болон JURO division гэж юу вэ?
Хоёр түвшин. NOVA division: TIER PRO, SEMI PRO, 1-0 … 1-3 (FACEIT 1350+ elo). JURO division: 2-0 … 2-4. 2026-08-12-нд хуучин 1-4 … 1-8 тиерүүдийг 2-x болгон нэгтгэсэн. Драфт ихэвчлэн нэг division дотроо явдаг.
Сервер, нууц үг хаана байдаг вэ?
Серверийн холболтыг админ драфт зарлахдаа #general дээр бичнэ. Сервер бүр нууц үгтэй; нууц үг зөвхөн тухайн тоглолтын зарлалд байдаг. Энэ сайт нууц үг нийтэлдэггүй.
Серверийн одоогийн төлөвийг Серверүүд хуудаснаас харна.
Тоглолтын дараа шагналаа яаж авах вэ?
Ялсан багийн тоглогчид #данс сувагт дансны дугаараа бичнэ. Админ шилжүүлээд мессежид reaction тавина. Үр дүн #draft-info дээр бүртгэгдэнэ.
FACEIT Anti-Cheat заавал уу?
Тийм. Тоглолт эхлэхээс өмнө FACEIT Anti-Cheat асаасан байх ёстой; админ call дээр шалгаж болно. Хүсвэл дэлгэцээ бүтнээр нь заавал үзүүлнэ. Асаагаагүй бол сануулгагүй арга хэмжээ авна.
Map яаж солих вэ?
BULAA #1/#2 дээр тоглогчид !rtv гэж бичээд санал хураалт эхлүүлнэ. Map pool: mirage, inferno, nuke, dust2, ancient, anubis, overpass, train, vertigo, cache. Workshop map байхгүй.
JUMPER role яаж авах вэ?
Хоёр арга бий: сард 10,000₮-өөр админаас авах, эсвэл Nova tag зүүсэн бөгөөд булаанд 5-аас дээш удаа тоглосон бол үнэгүй. Nova tag-аа арилгавал үнэгүй авсан role хураагдана. Дэлгэрэнгүйг Discord-ын #announcement дээрх зарлалаас үзнэ.
Cheater мэдээлэх, гомдол гаргах бол?
Ticket нээгээд тайлбар, нотлох баримтаа (clip, screenshot) хавсаргана. Тогтоогдсон cheater бүх серверээс BAN болж Discord-ын black-list-д ордог.
Энэ сайтын мэдээлэл хэр шинэ вэ?
Тиер, тоглогчид, санал хураалт, тоглолтын бүртгэл, staff мэдээлэл Discord-оос 5 минут тутамд автоматаар шинэчлэгдэнэ. Серверийн төлөв 15 секунд тутамд. Хажуугийн цэсний доод хэсэгт сүүлийн шинэчлэлтийн цаг харагдана.
Тиер авах ticket
FACEIT линк · Steam линк · холбогдох дугаар · таныг таньдаг тоглогчийн нэр. Таньдаг хүн байхгүй ч FACEIT профайл бодитой бол админ тиер өгнө.
Гомдол, cheater мэдээлэх
Хэзээ, аль сервер дээр, хэн; clip эсвэл screenshot хавсаргана. Тоглолтын дундах маргааныг админ call дээр шийднэ.
+ драфтад орно · +spo sponsor хайж байна · +2 / +3 найзуудтайгаа хамт · 11k / 22k хураамжийн түвшин · дүүргэлт дутуу хураамжийг өөр хүн нөхөх · GOTS гурав дахь баг ээлж хүлээх · tier poll тиерийн санал хураалт · black-list баригдсан cheater-ууд.